МҮХАҮТанхим, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газартай хамтран Дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан жил бүр Үндэсний шилдэг брэнд шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж ирсэн билээ.

Шалгаруулалтыг олон нийтийн санал асуулга, борлуулалтын судалгаа зэрэг дээр үндэслэн явуулдаг.

Энэ жилийн "Үндэсний Шилдэг Брэнд 2013" ёслолын ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж “Талх Чихэр” ХК хоёр номинацид тэргүүллээ.

Зах зээлээ тогтвортой хадгалж, техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард түмэндээ нийлүүлж байгааг өндрөөр үнэлж,  үндэсний хэмжээнд тэргүүлэгч “Топ брэнд”-ээр “Талх Чихэр” ХК-ийг тодрууллаа.

Мөн Европын орнуудын сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэдэг “ТАЧИ” брэндийн баяжуулсан талх, нарийн боовнууд хэрэглэгчдийн таашаалд нийцэн, өдөр тутмын байнгын хэрэглээ болж Гурил гурилан бүтээгдэхүүний “Шилдэг брэнд”-ээр шалгарсан нь тус компанийн хамт олны бахархам амжилтуудын нэг билээ.

Дашрамд дурьдахад 2011 онд “Талх Чихэр” ХК-ийн  “Мишээл” зүссэн талх, 2012 онд Зохицуулах үйлчилгээтэй “Органик” бүтээгдэхүүнүүд “Үндэсний шилдэг брэнд”-ээр тус тус  шалгарч байсныг дуулгахад таатай байна.