Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа Мягмар гарагт дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Улсын онцгой комиссын хурал 11:00 цагт эхэлсэн ч одоогийн байдлаар дуусаагүй байгаа учраас 14:00 цагт товлогдсон Засгийн газрын хуралдаан хойшилж 17:00 цагт болжээ.