Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа" хороололд төрсөн өдөрт оролцсон иргэн 38 настай З нь Баянзүрх дүүргийн 22-р хороонд гэрийн тусгаарлалтад ажиглалтад байсан юм.

Ажиглалтад байсан уг иргэний шинжилгээний хариу давтан шинжилгээгээр эерэг гарлаа. Тусгаарлалтад байсан учир ойрын хавьтлуудыг нь илрүүлж мөн адил тусгаарлаад байна. З нь Дархан-Уул аймгийн иргэн аж.