Та тохилог дулаахан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болохыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд барилгын бүтэц, хийц, бат бөх чанар, ашиглалтын зардал зэрэгт гол анхаарлаа хандуулах шаардлагтай.

Яагаад?

Хүмүүс одоог хүртэл мод, чулуу, шавараар амины орон сууцаа барьсаар л байна. Энэхүү технологи нь өнөө үед хоцрогдож биднээс илүү хялбар, хэмнэлттэй, ухаалаг шийдлийг шаардаж байгаа билээ. Тэгвэл “НАНОСТАЙЛ” ХХКомпани та бүхэнд Америк, Канад улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын шаардлагын дагуу хийгддэг SIP хавтан угсралттай амины орон сууцыг таны хүссэн хэлбэр хэмжээгээр барьж гүйцэтгэж түлхүүрийг тань гардуулах болно.

“SiP ECO HOUSE” амины орон сууц нь SIP хавтангаас бүрддэг бөгөөд хавтангийн дотоод бүтэц нь пенолостирол хөөсөн материалаас бүрддэг ба энэхүү материалыг OSB хавтан хооронд дуу тусгаарлах, дулаан хадгалах, хавтан хооронд нь тусгаарлах үүрэгтэйгээр полимэр болон шахах технологиор байрлуулдаг болно. Гадна бүтэц нь шахмал зомголон хавтан буюу OSB хавтан бөгөөд OSB хавтан нь экологийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ бусад ижил төстэй хавтан материалуудаас давуу, шахалт хатуулаг сайтай учир булан болон хавтан тал нь гэмтэхгүй, уян хатан шинж чанар сайтайгаас гадна цаг агаарын өөрчлөлт, ус, галд маш сайн тэсвэртэй хавтан юм.  Ийм учраас SIP хавтангаар зардал багатайгаар хурдан хугацаанд хүнд даацын техник ашиглах шаардлагагүйгээр олон давуу талтай амины орон сууцыг барих боломжтой боллоо. Манай компани барилгын бүх эд анги маш сайн урьдчилан тооцоолсон зураг төслийн дагуу хийдэг тул барилгын явц тун хялбар яг л эвлүүлдэг тоглоом өрөхтэй адил таны нүдэн дээр хүссэн амины орон сууц тань сүндэрлэн босох болно.

АМИНЫ ОРОН СУУЦНЫ УХААЛАГ ШИЙДЭЛ буюу “SiP ECO HOUSE”-н ДАВУУ ТАЛУУД:

-          SIP технологоор барьсан амины орон сууцны хана зузаан 15см гээд бодоход 100 см тоосгон ханатай тэнцэх дулаан хадгалах чадвартай тул дулааны энергийн зарцуулалтыг 60% бууруулна. Энэ нь ашиглалтын зардлыг үлэмж бууруулна.

-          Тоосгон байшинтай харьцуулахад 5-6 дахин хөнгөн учир даацын хүнд суурь шаардахгүй тул барилгын өөрийн өртгийг бууруулдаг.

-          Газар хөдлөлтөнд тэсвэртэй чанар нь Монгол гэртэй адил угсармал хийцтэйд оршино. Сүүлийн үед Япон улсын газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт энэхүү технологоор барилга барих нь ихэссэн.

-          Хөрсний хатуу зөөлөн чанараас шалтгаалан цууралт, суулт өгдөггүй учир нь хөнгөн угсармал бүтэцтэйд оршино.

-          Барихад хялбар тул дундаж хэмжээтэй амны орон сууцыг долоо хоногт босгох боломжтой. Иймд барилгын явцын зардал хэмнэж, бага өртгөөр хурдан хугацаанд ашиглалтанд оруулах боломжтой.

-          Барилгын материалын хягдал алдагдал байхгүй. Бүх хана, шал дээврийн хийц үйлдвэрээс тоо ширхэгийн дагуу угсархад бэлнээр ирдэг.

-          SIP технологоор барьсан амины орон сууц нь угсармал учраас буцаан задлаад өөр газар шилжүүлэн барих боломжтой.

Энэ бүхний эцэст таниас асуухад та амины орон сууцаа юугаар барих гэж байна вэ?

Бидэнтэй холбогдох:

“НАНОСТАЙЛ” ХХК

Утас: 99038908, 88102050 И-мэйл: [email protected] Вэб сайт: www.nanobarilga.mn Facebook:http://www.facebook.com/nanobarilga