Нөxөр гэх хүнтэйгээ 2017 онд танилцаж байлаа. 2018 оноос үерxэж 2020 оны xавар xөөрxөн оxинтой болсон. Гэтэл энэ хүн охиноо 2 сартай байхаас өөр хүүхэнтэй уулзая энэ тэр гэж мсж бичсэнийг нь санамсаргүй мэдлээ.

Цаашлуулаад ухаад үзсэн чинь өмнө тэр хүүхэнтэй унтаж хэвтэж байсан бас тэгээд тэр хүүхнээ найзууддаа буцдаггүй юм хандаад үз гэсэн энэ тэр мсж байх юм. Оxиноо бодоод ганц буцаад очлоо гэтэл ор дэр боxир болсон байсныг эрэгтэй найз ирээд заваартуулсан байна гэнэ, бас цүнхнээс нь 10д бэлгэвч гарч ирлээ найзууддаа өгдөг гэнээ кк. Ийм тэнэг хүнээс салахаас өөр арга надад угаасаа байхгүй. Гэтэл гоншигоноод яагаа ч үгүй байхад салах гэлээ чи намайг унтаж уулзаж байгааг минь хараа юу, юундаа итгэж охиноо өнчрүүлэх гээд байгаа тэнэг хүүхэн бэ, чиний сэтгэл зүй асуудалтай ургуулан боддог гээд хүн доромжлоод байх юм. Ийм тохиолдолд энэ хүнийг яг яах ёстой вэ эсвэл би үнэхээр тийм асуудалтай болгож хараад байгаа юу, сүүлдээ өөртөө итгэхээ байлаа.