Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд болон томоохон байгууллагын салбарууд өөрсдийн хэрэгцээний сервер, сторейжуудаа байрлуулахад сүлжээний свич, зогсуур (rack), кондишнерээс эхлээд тусдаа жижиг өрөө хүртэл хэрэг болдог. Энэ сервер, свич нь сүүлдээ сүлжээний болон цахилгааны кабель орооцолдсон замбараагүй зүйл болж хувирдаг.

Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч DELL компани дээрх асуудлуудыг шийдэхэд зориулж сервер, сторейж, свич зэргийг нэгтгэсэн All-in One server буюу PowerEdge VRTX server –ээ зах зээлд гаргалаа.

Dell PowerEdge VRTX server нь 48 x 31 x 73 cм хэмжээтэй 1 chassis дотор 4 хүртэлх сервер, 48TB хүртэлх хэмжээтэй хард дискүүд, 1Gbps 8 порт свичийг багтаасан нь хамгийн шинэлэг, шилдэг шийдэл болж чадсан юм. Үүнээс гадна

o   Офиссийн өрөөний температурт хэвийн ажиллах Fresh Air технологитой

o   Офиссийн өрөөнд ил байрлуулахад дуу чимээ нь сонсогдохгүй

o   Газарзүйн хувьд алслагдсан бүсүүдэд ажиллаж байгаа олон VRTX серверүүдийг төвлөрсөн нэг цэгээс хянах, тохиргоо хийх зэргээр удирдах бүрэн боломжтой

PowerEdge VRTX серверийн босоо болон хэвтээ байдлаар байршуулан ашиглах боломжтой.

“Саммит Компьютер Технологи” ХХК нь Dell компанийн мэргэжилтнүүдийг урин ирүүлж PowerEdge VRTX серверийн талаар Монголын хэрэглэгч нартаа сургалт явуулан Монголын зах зээлд танилцууллаа.

Та энэхүү серверийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл PCmall төв дэлгүүрийн 2 давхарт байрлах Dell show room –д ирж үзнэ үү.

Утас: 7011-3535

www.summit.mn