НИТХ-ын 2020 оны сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшсэн Г.Гангамөрөн өөрийгөө сонгуулийн санал тоолох хар машин хакердаж чадна гэсэн этгээдүүдтэй уулзаж, санал солилцсон бичлэг дэлгэгдсэн билээ.

Тагнуулын Ерөнхий Газраас мэдээлэл хийхдээ ч ийм уулзалт болсныг албан ёсоор баталсан юм.

Уг бичлэгийг дахин сануулья.

 

Бэлэн бичлэг эхлэнэ.

(Гангамөрөн гаднаас орж ирэв)

Г.Гангамөрөн: - Тийм учраас асуух юмнуудаа ний нуугүй асууж...Аа бид ямар нэгэн байдлаар итгэлцэхгүй, цаашаа явахгүй гэж үзвэл хэн нэгнийгээ хорлох гээд тийм асуудал бол ерөөсөө байхгүй.

Икс ХҮН: - Аан, тийм асуудал бол байхгүй, байхгүй

Икс ХҮН: - Энэ дээр ерөөсөө 2 л ажиллагаа явагдана. Энэ дээр нэг ийм баталгаа байгаа.

Г.Гангамөрөн: - За?! 

Икс ХҮН: - За яах вэ гэхээр, энийг эндээс араас нь энийг гээд, энийг одоо яаж тэнцүүлэх вэ, яаж илүү гаргах вэ гээд энэ дээр л ерөөсөө бид нарын хийх ажил хэрэг болно

Г.Гангамөрөн: - Харин яг яаж?

Икс ХҮН: - Бүр татаж ирж нарийн ширийн юмнуудыг бол ярих гээгүй шд. Цаасаар нь гар тооллого хийчихээд ахиад зөөгөөд зай гарчихаж байгаа шд.

 

Икс ХҮН: - ...одоо нөгөө бодит саналууд явж байгаа шдээ. Бодит хүмүүсийн. Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад та хэдийн өгсөн нэрсийн жагсаалтаараа урьдчилаад... Одоо ерөөсөө ажиллагаа яваад эхлэх юм бол урьдчилаад хэсгийн хороон дээр ч юмуу тээ, хичнээн саналын хуудас ирэх гэх мэт мэдээллээ урьдчилаад авчихна шдээ. Тийм, тэгээд тэрэн дээр л ерөөсөө бүх юм хийгдэнэ. Эргээд машинаар тоолсон гараар тоолсон хоёр чинь таарч байх ёстой. Ерөөсөө л гарч ирэхдээ үр дүн нь гарын тооллого машины тооллого хоёр чинь л яг адилхан байна л гэсэн үг. Хэрэв бид нарын хооронд бүр яг итгэлцлэлийн асуудал байхгүй, яг хамтраад хийе гэх юм бол бид нарын зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юмуу, нийслэл дээр гэх юм уу.

 

Икс ХҮН: - Гэдэг шиг байхгүй юу, бид нарын хүсээд байгаа батлагаа гэдэг чинь. Бид нарын та хэдэд өгч байгаа батлагаа тэр л байхгүй юу. Машинаар тоолоход мэдээж таны санал илүү байна. Аан, маргаан гараад, одоо муугаар шдээ. Гараар тоолоход машины тооллоготой, гар тооллогын санал яг таарч байнаа л гэсэн үг.

Г.Гангамөрөн: - Тийм болохоор ер нь шулуухан байсан нь дээр ш дээ тээ.

Тэгэхгүй тэгээ л албаны үгээр яриад. Чи одоо яг хаана нь байна?

Икс ХҮН: - Би энд хувиараа бизнес эрхэлдэг

Г.Гангамөрөн: - Тэгэхээр одоо хувиар нь хир юм? Одоо компаний чинь чиглэл, хувиар нь ямар чиглэлийнх юм? Зүгээр одоо шууд ярь

Икс ХҮН: - Яахав, ерөнхий ойлголт өгчихье. Энэ яриа ингээд эндээ л үлдэнэ гэж би ойлгож байгаа шдээ.

Г.Гангамөрөн: - Тийм зөв зөв.

Икс ХҮН: - Тэгэхээр, мэдээж бол тусгай програм байгаа. Програм дээр ажиллана. Санал хураалтын хуудас энэ тэр гээд, бид нар ерөөсөө тэрэн дээр л ажилладаг. Мм. мэдээж хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар яг тэр чиглэл дээр нь л ажиллана гэсэн үг. Саяны УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид нар том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон байгаа. Тэгэхээр үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх.

Г.Гангамөрөн: - Тэгэхээр яахав, юм мэдэхгүйдээ асууж байгаа юм биш. Батлагаа нэхэж л асууж байгаа юм. За, одоо өөрийгөө гэхэд ч хаашаа юм, хүчээр гаргаад өгөөчээ гэхээр, би бол мэдэхгүй. Бодит жишээтэй л хийхгүй бол ерөөсөө нэг л итгэлцэж чадахгүй... Бүх хүнтэй л бид нар яриад. энэ яагаад ингэчихэвээ гэдэг л асуудал гарна шд. Тийм учраас муухай хардалт үүснэ гэсэн үг цаашаагаа. Тэгэхээр нь өөрийгөө л бодож байгаа байхгүй юу.

Икс ХҮН: - Хамаагүй, хамаагүй. Энэ яриа эндээ л үлдэнэ гэж ярьсан ш дээ хэдүүлээ. Тэгэхээр яг саналын хуудсан дээр ажиллана гэж байгаа нь болохоор нэгдүгээрт: машины дүрмээр. Хоёрдугаарт: ард талд нь байгаа гараар тоолох асуудал дээр байгаа бол энэний тэнцлийн үр дүнг яахав?. Энэ хоёр ерөөсөө хоорондоо таарч байх ёстой байхгүй юу. Тэгэхээр одоо хэрвээ ингээд хэдүүлээ болноо, бүтнээ гээд цаашаагаа ажлаа үргэлжлүүлээд ажиллаад явъя гэх юм бол одоо маш яаралтай ! ... Хугацаа бага үлдчихсэн байгаа болохоор та хэдийн шийдвэр гаргах асуудал байгаа юм. Одоо ажиллагаанууд маань хийгдэх цаг байхгүй юу. Одоо нэгдүгээрт орон нутгийн сонгууль дээр ... баазан дээрээ үндэслэж ажиллах боломж нь байгаа байхгүй юу... Баянгол дүүрэг дээрээ бүр яг түлхүү шууд ажиллая гэж бодож байгаа.

Г.Гангамөрөн: -...За Батаагийн 100-аас яаж Доржоогийн 10-г татаж авах юм?...Эгч нь нөгөө анхдагч үүрэн дээр нь байдаг байхгүй юу... За ингээд хараар дугуйлчихсан юм чинь тоололтын хэсгийн хороон дээр яг дугуйлчихсан 100-г л яана шдээ. Жишээлбэл сая их хурал дээр яасан бэ гэхээр, за чи энийг эхлээд тайлбарлаатах. Гараар тоолоход Батаа 100, Доржоо 1 л гарна шдээ оригналиараа цаасан дээр байгаа юм чинь. Та нар зөвхөн програмын тухай л яриад байна шдээ.

 

Бэлэн бичлэг дуусна.

 

 

Гэвч үүнээс хойш хар машин хакердаж чадна гэсэн залилагчдад хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Гэвч сонгуулийн санал тоолох машиныг хакердуулах захиалга өгөхөөр сонирхож байсан нь баримтаар нотлогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн ямар ч хариуцлага хүлээлээгүйгээр үл барам Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирлаар томилогджээ.

Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан бичлэг нь дэлхий даяар цацагдсан Г.Гангамөрөнд хариуцлага хүлээлгэлгүй хаацайлж, харин ч албан тушаал дэвшүүлэн эрхт зүйт ёс, иргэдийг тохуурхаж буй явдлын цаана хэн гэдэг эрх мэдэлтэн байна вэ?

 

sonin.mn