Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээллээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 76 нас иргэн нас барсан талаар мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдал нь маш хүнд, эмчлэгдэж байсан, цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагталтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөн байсан. Зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь КОВИД-ын халдвар байсан гэв.

Тухайн иргэний биеийн байдал маш хүнд эмчлэгдэж байсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлэн авч ирэх боломжгүй байсан гэдгийг хэллээ.

Үүнээс гадна вирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал маш хүнд байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа, 25 настай жирэмсэн эмэгтэй, ЦТЭ-т эмчлүүлж байгаа 51 настай эрэгтэй, 53 настай эмэгтэйн бие хүнд байна. 51 настай эрэгтэйн вирусийн шинжилгээ хоёр удаа сөрөг гарсан ч, үндсэн онош нь болох зүрхний шигдээс хүндэрч байгаа аж.

Мөн 53 настай эмэгтэйн зүрхний дэлсэлт өвчний улмаас хүндэрч байгааг ЭМЯ-аас мэдээллээ.