Сайн байна уу? Би анх удаагаа л иймэрхүү сайтад захидал бичиж байна. Үнэхээр хэнд хандахаа мэдэхээ байгаад л бичиж байгааг минь ойлгоорой.

Би одоо 32 настай нэгэн уул уурхайн компанид ажилдаг. Тодорхой хугацаагаар хөдөө ажиллаад бас хэд хоног хотод амардаг. Эхнэр бид 2 гэрлээд хэдийн 7 жил өнгөрч байна. Нэг хүүхэдтэй. Би эхнэртээ маш их итгэж явдаг байсан. Тэгээд ч бидний дунд жижиг сажиг маргалдахаас өөрөөр ноцтой хэрүүл уруул гэж байдаггүй байлаа. Харин сүүлийн хагас жил буюу 2013 оны намраас эхлээд эхнэр маань маш олон удаа гадуур шоудсан нэрээр гэртээ хонолгүй явдаг боллоо. Манай эхнэр ээлжийн 24/48 гардаг ажил хийдэг юм л даа. Гэхдээ урд нь тэгж их явдаггүй байсан болхоор гайхаад л өнгөрсөн. Нэг удаа ажил дээрээ ирээд удаагүй байж байгаад орой бид хоёр чатлах гэсэн чинь манай ажлын интернэт ажиллахгүй байнаа хоёулаа зүгээр мсж л бичье гээд.

Нэг их ч юм бодсонгүй. Учир нь дахиж тэгж гадуур явахгүй барихгүй гэж ам өчгөө өгөөд байсан болхоор би итгэсэн юм. Тэгээд өглөө нь санаандгүй ажил руу нь залгасан чинь манай хүнийг амарч байгаа маргааш ажилтай гэдэг байгаа. Тэгээд л би эхнэрээсээ юу вэ энэ тэр гээд асуусан чинь “Үнэнээ хэлье би нэг хүнд сайн болчихсон юм шиг байна. Тэгээд урд шөнө сүүлийн удаа уулзая гэхээр нь уулзсан юм. Гэхдээ бид хоёр хамт хоноогүй. Ер нь секс хийгээгүй” гэдэг байгаа. Ёстой хэд хоног тэнэг мангар хүн шиг л боллоо. Байнгын хэрүүл ч тэрнээс хойш салахаа байсан. Тэгж тэгж бас л надад амлаад би гэр бүлээ л сонгоно дахиж тэгэхгүй гээд. Би яахав нэг удаа уучилая алдаа л биз гэж бодсоон.

Гэхдээ дотроо бол өдөр болгон бодож шатаж явлаа. Тэгээд саяхан хотод хамтдаа гадуур явж байгаад манай хүн машинд утсаа мартаад орчихсон хойгуур утсанд нь нэг мессеж ирлээ. Санаандгүй харсан чинь “Унтаж байна уу” гээд танихгүй дугаараас ирсэн байхаар нь би тэр хүнийн нь байна гэж шууд мэдсэн. Эхнэрээ орж ирэхлээр нь асуусан чинь үгүй ээ биш гээд л дахиад л баахан хэрүүл. Гэхдээ сүүлд нь мөн болж таарсан л даа. Би ганц охиноо бодоод бас эхнэртээ хайртай болхоор салж зүрхлэхгүй байгаа гэдгээ тэр үед л ухаарсан. Саяхан ажилдаа ирээд 2 хонож байтал орой дэлгүүр хэсэж байна гэж ярьж байснаа утас нь унтраад таг чиг болсноо өглөө утсаа асаагаад гэртээ унтаж байна гэдэг байгаа.

Шөнө ажлынхантайгаа жаахан суусан юм л гэдэг нөгөө л хариултаа хэлсэн. Миний дээр бичсэн зүйлс бол зүгээр л жишээ л дээ. Иймэрхүү юм бол зөндөө болсон. Би одоо яавал дээр вэ энэ хүнд итгэх арга байна уу? Надад зөвлөгөө өгөөч.