Гэрээсээ гараад сураггүй болсон өндөр настны цогцсыг 18 хоногийн дараа олжээ. Өнгөрөгч сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 83 настай Д-гийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны орой олсон байна. Талийгаачийн ар гэр, цагдаагийн байгууллагынхан энэ хугацаанд түүнийг хайсаар байсан боловч сураг гаралгүй өдийг хүрсэн юм. 

Талийгаачийн цогцсыг жүжигчин Д-ны автомашинаас олсныг эх сурвалж хэлэв. Жүжигчин Д машинаа онгорхой орхисон байсан гэдэг гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа аж. 

Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн III хэлтэст шалгаж байна.