Цаг хугацаа улиран өнгөрөх тусам аливаа зүйлс өөрчлөгдөн хувирдаг нь хорвоогийн жам ажгуу. Энэ нь юу гэх гээд байна вэ гэхээр аливаа улс орны оршин тогтнох үндэс нь ГАЗАР бөгөөд түүн дээр оршин амьдрах ард түмний одоогийн болон ирээдүйн амьдралын аюулгүй оршин амьдрах нөхцөл боломж юм.

Монголын улс төр, нийгмийн байдал нь хэсэг бүлэг хүмүүсийн намчирхал нэртэй өөрсдийн шунал хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн эрх мэдэлт, сүнсээ чөтгөрт худалдагсдын гарт орж тэдгээр улсуудын ашиг хонжоо, наймаа, тохиролцоо болж байгаа нь эмгэнэлтэй бөгөөд үнэн бодит байдал байгаа билээ.

ҮҮНИЙ талаар хий хоосон чалчих гэж өөрийгөө хүмүүсийн хэлдгээр од болгохын хүсэлд хөтлөгдөн ийн өгүүлсэнгүй.  Гагцхүү эх орон, газар шороо, тусгаар тогтнол, МОНГОЛ цустай, нийт тэнгэр язгуурт үндэстнийхээ ирээдүйн төлөө санаа ихэд зовниж, аль нэгэн улс төрийн нам, эрх мэдэлтний санаа зорилгоор биш нийт зон олны эрх ашгийн үүднээс мууг өгүүлэх хэрэг энэ билээ.

МАН, АН бол монголын 2 том улс төрийн хүчин боловч аль аль ялзарч, улс төрийн сонгуулиар аль нэг нам нь олонх болж ЗГ, УИХ -г бүрдүүлэн ажиллаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ өнөө л ялзарсан хэсэг бүлэг хүмүүс нь суудлаа сольж суух төдийхнөөр өөрчлөлт хийж, гаднаас нэмэгдэж орж байгаа суудал авагсад нь бохир хар наймаачид, луйварчид болон маш цөөн хэдэн тооны шударга үнэний төлөө бодолтой улс л нэмэгдэнэ. Энэ нь тэгэхээр юу вэ гэхээр УЛС ТӨРИЙН ЭНЭ 2 ТОМ АКУЛД цус сэлбэлт гэж бараг үгүй өнөө л ялзарсан бахь байдгаараа оршин тогтнож, сонгууль боллоо гэхэд АРД ТҮМЭН -д шинэлэг сэтгэлд нийцсэн сонголт хийх хүмүүс байхгүй байгаа нь сонгуулийн идэвх оролцоог бууруулж, хэн нь гараад ялгаагүй гэсэн сэтгэлгээг нийгмийн дунд үүсгэж, тэглээ гээд яахав ирц нь арай гэж бүрэлдээд сонгууль явагдаж, үр дүн нь жаран чавганц уралдаад нэг түрүүлдгийн үлгэрээр болж нэг нь ялагч болно. ИЙМ Л БАЙДЛААР ҮРГЭЖИЛСЭЭР БАЙХЫ МУ.

    Үүнийг ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛЧУУД маань гэгээн оюундаа ТУНГААН БОЛГООЖ, УЛС ОРНЫХОО ирээдүйн төлөө ухаалаг иргэний оролцоог бий болгох нь НЭН чухал хэрэгтэй байна.

Одоогийн энэ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД энэ эх захгүй, эрээ цээргүй байдал нь улам даамжирч цаашлаад улс орны ирээдүй ч бүрхэгээр дүрслэгдэх болж байна. АН -ын улс төрийн амлалт болох УЛС ШИГ ХӨГЖЬЕ, ХҮН ШИГ АМЬДАРЪЯ, ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЪЯ гэх зэргээр ам уралдан цуурч, сайхан үгтэй амлалтууд нь үндсэндээ эсрэгээрээ болж байгаа гэхэд нээх гайхаад эсэргүүцээд байх зүйлгүй байна. Энэ амлалт өчүүхэн төдий биелээд хэрэгжээд яваад байгаа зүйл алга.

АН -ын сонгуулиар тогтоосон нэг гаж уламжлал болгоод байгаа зүйл нь намын харъяалалаар ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ажлаас дураар халж солих, наймаалцах асуудал болоод байна. АЛЬ НАМ, аль газар ялалт авч байгаагаас хамаараад ТЭР НАМын харъяалалтай дэмжигчид нь зөөлөн суудалд сууж, ТӨРИЙН алба ажлыг төрлийн алба, найз нөхдийн алба болгоод түүн дээрээ суурилан авилгал, мөнгө угаах, эд хөрөнгийг шамшигдуулан идэх ажлыг идэвхийлэн явуулж, арчаагүй энэ үйлдлээ улам бататгахын тулд ирээдүйтэй, өсөн дэвжих сайн сайн, шударга үзэл бодолтой боловсон хүчнүүдийг хавчин, ажиллах нөхцөл боломжийг хязгаарлан өөрийн арчаагүй үйлдлээ улам улмаар гүнзгийрүүлэн явуулж байгаа нь бас л төрийн албадын нууцгүй үнэн.

Шинэчлэлийн ЗГ -аас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэгч орон болно. Гадаадааас импортлох биш дотооддоо үйлдвэрлэнэ гээд л ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ маань хүртэл яриад хэлээд л яваад байсан энэ нь гэтэл хаана байнаа. Аймгуудын худалдан авах хөтөлбөр, тендерүүдийн материалыг аваад үзэхэд дандаа л барилга байгууламж барих, гэрэлтүүлэг, замын холбогдолтой ажил гол цөмийг нь бүрдүүлж, маш өчүүхэн хэсгийг жижиг дунд үйлдвэрт холбоотой төсөл хөтөлбөр байгаа нь мэдээ сэлт баримттайгаа илт байж байна. Энэ асуудал хоосон яриа болон ард түмний толгой угаалт болоод л үлдлээ.

ШЗГ -аас ЧИНГИС БОНДЫГ гаргаж улс орондоо нэн чухал хэрэгтэй зүйлсийг хийнэ гэж улс орныг минь өр зээл, барьцаанд оруулан байж авсан. ГЭТЭЛ Энэ бондыг УЛС ТӨРЧИД, хэсэг бүлэг олигарх бизнесмэнүүдийн карманы мөнгө болгон хувиргаад хийсгээд алдчихлаа. УГ нь энэ их мөнгийг зөв ухаантай зарцуулсан бол байдал арай өөрөөр байж болох л байсан. ХӨГЖИЛ, ДЭВШИЛ ТӨДИЙлөн гарсангүй ээ. ТЭГЭЭД жирийн албан хаагчдаа бүсээ чанга бүсэл гээд л.. энэ бол үүний хажууд өчүүхэн хэрэг.

Одоо болохоор улс орны санхүү хүндхэн байдалд орлоо, ГАДНЫ хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд УЛС ОРНОО худалдаж уул уурхайн лиценз, хайгуул, олборлолтыг нэмэгдүүлж улс орноо хүндхэн байдлаас гаргана гээд л дээр дооргүй өгүүлж нэн ядмагхан бодлоо илэрхийлж энэ зүйлийнхээ төлөө баттай зүтгэнэ. ИНГЭЭД Л ГАЗРЫН НАЙМАА АХИАД Л НЭМЭГДЭНЭ. ИНГЭСНЭЭРЭЭ харийнхны хөл гар болсон тэдгээр олигархуудад ашигтай байгаа хэрэг. УЛС ОРОН НЬ баялаг, газар устайгаа байх, тэнд оршин сууж байгаа иргэдийн цаашдын амьдрал тэдэнд огтоос сонин биш бололтой. Яагаад гэвэл тэд хэдэн үеээрээ хэрэглэхээр хангалттай хөрөнгийг хураасан, гадаад дотоодын орнуудад эзэмшил газар, эд хөрөнгөтэй учраас МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ өөрт хамааралгүй зүйл гэлтэй.

ЭНЭ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗ, ЭРЭЛ, ХАЙГУУЛИЙН АЖЛЫГ ЦААШ НЬ НЭМЭГДҮҮЛЖ ХӨРӨНГӨ БОСГОНО ГЭНЭ. Энэ газар нутгаа ухаж төнхөж үгүй хийгээд хойч үедээ юуг үлдээнэ гэж. ГАЙ, зовлон зүдүүр ядуурал өвчин эмгэгийг л үлдээх болж байна уу? Ганцхан одоогоороо амьдарч ирээдүй хойч үедээ юу үлдээх вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ хоол унд, хувцсыг үгүй хийгээд буцдаггүй биз дээ. Үүнтэй чинь нэгэн адил байх бус уу.  МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ ГАЗАР НУТГАА ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭХ ХЭРЭГТЭЙ. Үгүй хийсний нь дараа мянга нэгдээд ч юуг ч аль хэдийн бүх юм дууссан байх болно. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болно.

ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ ЭЭ ГАЗАР НУТАГ, ЭХ ОРНООНЫХОО ТӨЛӨӨ БАГА БОЛОВЧ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ХАНДУУЛЖ, САРУУЛ ТУНГАЛАГ УХААНААР ХАНДАНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА.

ЭНЭ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗ, ЭРЭЛ ХАЙГУУЛЫН АЖЛАА БҮҮ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭЧ ДЭ. ЭНЭ БАЙДЛААРАА УДАХГҮЙ АФРИКИЙН ЯДУУ БУУРАЙ ОРНУУДЫН НЭГЭН АДИЛ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

ОЮУ-ТОЛГОЙ, ТАВАН-ТОЛГОЙ 2 -ЫГ АШИГЛААД Л САЙХАН БОЛНО. Иргэн бүр хувь хүртэнэ. Улс орны эдийн засаг хөгжиж сайжирна гээд л шуугицгааж байсан гэтэл одоогийн байдлаар тэдгээр орд газруудаас юуг олж аваагүй, нэг ч төгрөгний татвар аваагүй л байна. Үүний үр дүнд хэсэг бүлэг цөөн олигарх л авилгал, хээл хахуулиар тэнгэрт тултлаа баяжиж, зарим нь мөнгөө хаана хийхээ олж ядан ХЯТАДЫН МОНГОЛ НЭРЭЭР ЩВЕЙЦАРЫН БАНКИНД ДАНС ХҮРТЭЛ НЭЭГЭЭД ДЭЛХИЙН ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН ЭГНЭЭНД ХҮРТЭЛ ОРЖ ЯВАХАВ ДЭ. ИЙМ БОЛОХООР Л ЛУЙВАРЧДАД АШИГТАЙ БАЙХ Л ДА.

Эдийн засаг хямрахаар л УУЛ УУРХАЙ олборлолтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Тэгээд л гаднаас жаахан хөрөнгө оруулалт аваад жаахан амсхийнэ. Ингээд л хэсэг хугацаа өнгөрөхөд эдийн засаг хямарлаа, Валют өслөө, мөнгөний ханш уналаа. гээд л...

ТЭГЭЭД ЯЛГААГҮЙ Л ӨМНӨХИЙН АДИЛ ЗАМААР ЗАМНАЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХОХИРООД Л, ХОРДООД Л ҮЛДЭНЭ!!!

Шог байдлаар дүрсэлбэл ГЭРИЙНХЭЭ ЭД ЗҮЙЛСИЙГ ХУДАЛДДАГ АРХИЧИН ЛУГАА АДИЛ БАЙДАЛ АНЗААРАГДАЖ БАЙНА.

БАЯРЦОГТ, С.БАЯР НАРЫН ЗЭРЭГ ОЛОН ХҮМҮҮС ЯМАР НҮҮРЭЭРЭЭ МОНГОЛЫН ТӨРИЙН ЭРХЭНД БАЙЖ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БАЙНА АА.

УУЛ УУРХАЙГҮЙ БОЛ МОНГОЛЫН эдийн засаг тийм эмгэнэлтэй байдалд орчоод байна гээд л  үүнийг гадныхан биднийг хараад элэглэж, өөр зөндөө олон боломж нөхцөл байгааг харахгүй байгааг гайхацгаана.

Монголд ганцхан уул уурхайгаас хамаарахгүйгээр өчнөөн дэд бүтцийн салбар байна.

Хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлээд гаднаас хамааралгүй дотооддоо хэрэглээгээ хангах нөөц бололцоо байгаа.

Тэр хаа хамаагүй цацаад байгаа аймаг, сум, дүүрэг, хотын хэрэгтэй, хэрэггүй төсөв төлөвлөгөөнүүдээ танаж НЭН ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙГ ДЭМЖИН ЯВУУЛЖ ҮҮНЭЭС ХЭМНЭСЭН МӨНГӨӨРӨӨ ТЭР ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭД БҮТЦЭЭ ХӨГЖҮҮЛЭЭД БАЙВАЛ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ. ИЙМ БАЙДЛААРАА 4-5 ЖИЛ ҮРГЭЖИЛЭХЭД ХҮНДХЭН БАЙДЛААС АНГИЖИРАХ БОЛНО.

ЭНЭ ХУГАЦААНД ТӨСӨВ МӨНГӨ ТАНАГДЛАА ГЭЭД УЛС ОРОН ДАМПУУРАА ДООШОО ОРЧИХОЛГҮЙ ЯВААД Л БАЙНА.

ХАРИН АЖИЛЧИД, АЛБА ХААГЧДЫН ЦАЛИН МӨНГИЙГ ТАНАХ ШААРДЛАГАГҮЙ.

ТЭРТЭЭ тэргүй аймаг хотуудын төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь байшин барилга энээ тэрээ гээд л нэн шаардлага болохуйц зүйл бага л байдаг. Тэгээд ч улсын болон орон нутгийн төсөвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, тендер шалгаруулалт нь хэн нэгэн улс төрчийн сонгуулийн сурталчилгаа, наймаа, тохиролцоо болоод л хэд хэдэн эзэн дамжин танагдсаар авилгачдын гар хөл болсон КОМПАНИ, ТББ -д хүрч очдог. Энгийн иргэдэд төдийлөн очдоггүй. Очлоо гэхэд нөгөөх авилгалыг өгч байж л авна. Үүнд бол хяналт шалгалт ч байхгүй.  ТӨХК, Төрийн байгууллагыг аудитаар шалгаад ч бас л авилга өгөөд л  тус байгууллагын дарга, нягтлангууд аврагдана.

Тэгээд л нэг юм хийсэн улсууд сурталчилгаа, баахан шоу хийж наргицгаана.

ХӨРСӨН ДЭЭРЭЭ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛДОГ ЮМ ДА 76 ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ ЭЭ.

Бидний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр

1.    ХАРИУЦЛАГЫГ БҮРЭН ТООЦОЖ, ХУУЛИЙГ ХУУЛЬ БОЛГОМООР БАЙНА.

2.    ТӨСӨВ МӨНГӨӨ ЗӨВ БОДЛОГОТОЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ, ХЯНАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНГАТГАХ.

3.    УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ХАЙГУУЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ ЗОГСООН БАРИХ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ БҮРЭН ШААРДАХ. (ОЮУ-ТОЛГОЙ, ТАВАН-ТОЛГОЙ хангалттай бусуу)

4.    ҮЙЛДВЭР, ДЭД БҮТЦИЙН САЛБАРУУДЫГ ТОДОРХОЙ ДЭС ДАРААТАЙ ХӨГЖҮҮЛЭХ

5.    УЛС ОРНЫ ТУСГААР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ.

гэсэн 5 гол зүйлийг л та бүхнээс гүнээ хүндэтгэн хүсч байна.

 

Бас нэгэн зүйл нь одоогийн энэ ШЗГ -г огцрууллаа гээд нэг их зүйл өөрчлөгдөхгүй байх. Хэн нэгэн түшээдтэйгээ хариуцлагаа зөв тооцох нь зүйн хэрэг. Тэгэхээр ШЗГ нэн шаардлагатай тэргүүн ээлжнийхээ асуудлуудаа зөв тодорхойлох, тэгээд тэр зүйлүүдийнхээ дэс дарааллыг тогтоож ажиллах нь нэн чухал хэрэгтэй байна.

Эрхэм төрийн түшээ минь ээ та бүхэн АРД ТҮМНИЙ төлөөлөл гэдгээ бүү март!

Эрхэм Ерөнхийлөгчөө, эрхэм Ерөнхий сайдаа, эрхэм түшээдээ эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж, ухаан бодлоо чилээдэг бол хэлсэн ярьсан сайхан амлалтандаа хүрч ухаалагаар ажиллахыг та бүхнээсээ хүсч байна.

Та биднийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай.

 

Хойтгод Зэлмэ