Улсын Их Хурлын дарга Г.Зандашатар, дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан,  тус хорооны гишүүн Д.Тогтохсүрэн нар 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нартай цахимаар хуралдаж цаг үеийн мэдээлэл авч байна.

Тодруулбал, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат цахим хуралд оролцож Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах саналаа хэлж, Орхон аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Цар тахалтай тэмцэх чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажлыг тайлагналаа. Мөн 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит II хуралдаанаар хэлэлцэн баталсан асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм.