AНУ-ын Конгрессын байранд болсон эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулжээ. Нийт 13 хүнийг баривчилсан хэмээн албан ёсоор мэдээлсэн байна.

Лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхимын цуглараад байсан Капитолын байр руу АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ. Үүнээс хойш хэдэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан хэдий ч мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй нас барсан байна. Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чаджээ. 

Эмх замбараагүй байдал үүсгэсэн дэмжигчдээ Д.Трамп гэртээ харихыг уриалсан хэдий ч ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан хэмээн дахин мэдэгдсэн байна.