Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2021 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлНутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Хэнтийн уулархаг нутгаар болон Туул голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд уулархаг нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн баруун хагаст, 12, 13-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.