Монгол Ардын Хувьсгалт Намаас  Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдсон МАХН-ын Бага Чуулганы гишүүн Э.Магнайбаяр орон нутгийн сонгуулийн дүн гармагц, МАН-д гишүүнээр элсэж, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нараас намын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ.

 

Тэрээр уг шийдвэрээ тойргийн сонгогчдоо, цаашилбал нийт Баянгол дүүргийн иргэдийг бодсон явдал хэмээн тайлбарлаж байв.

 

Тэгвэл тэрээр "Баянгол хүүхдийн зуслан" ОНӨТҮГ-ын Ерөнхий Захирлаар томилогдсон байна.

 

С.Сарнай