Сайн байцгаана уу? Би нэг зүйлийг та бүхнээс асуух гэсэн юм. Зүгээр бусдын нүдээр харвал арай зөв шийд гарах болов уу гээд. Одоо үнэндээ би юмын эрүүл ухаанаар бодох чадваргүй байна л даа. Би 25-тай эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж 5 жил хамт амьдарч байна.

Би оюутан байхдаа  хичээлийн араас, одоо ажлын араас явсан ийм л залуу. Яахав дээ онц сурдаг байсан илүү онц сурахын төлөө амжилттай ажиллаж байгаа илүү амжилтын төлөө. Гэхдээ энэ бүхэн  эцэст нь эхнэр хүүхдийн төлөө л юм шиг санагддаг. Гэхдээ би ажилдаа дуртай, гэртээ ирээд ч компьютерийн ард суухад ядраад байдаггүй. Ажил маань хобби болсон. Бас би гангалаад илүү юм сонирхоод өөртөө нэг их анхаарал тавиад гоё хувцас өмсөөд байдаггүй. Тийм цаг ч байдаггүй.

Өөрийн хүрээлэл дотроо үргэлж шилдэг нь байсан болохоор  царайлаг, өндөр туранхай яахав дажгүй бүсгүйтэй гэрлэсэн. Тэр маань ер нь гайгүй даруухан ч надад сүүлийн 2 жил анхаарал халамж муу байна гэж гомдоллодог боллоо. Сексийн хувьд бол хэн хэн нь сэтгэл хангалуун байдаг.

Тэгтэл би сарын өмнө түүнийг сүүлийн хэдэн сар нэг залуутай явалдсныг нь мэдлээ. Анх найзуудтайгаа явж байгаад нэг залуутай танилцсан, тэр залгаад мессеж бичээд байх юм гэж байсан. Би ч түүнд итгэдэг байсан болохоор чи таалагдаад байвал уулвал уулз гэлээ. Тэгтэл  хэд хоногыг дараа нөгөө залуутайаа унтсан гэлээ. Тэр юм нууж чаддаггүй болохоор би асууж байгаад хэлүүлсэн юм. Ингээд яахав би жаахан уурлаад надаас уучлалт гуйж уйлж энэ тэр болоод эвлэрлээ. Би ч тэр үед хардаагүй, уулзвал уулз гэж байхдаа бараг унтаад үзвэл үзээч гэж хэлсэн санагдаж байна. Түүнийг сонирхоод байх шиг байхаар нь яахав ганц удаа үзвэл үзнэ биз гэж бодсон юм. Би ер нь жаахан этгээд зантай хүн л дээ. Тэгээд өөрөө үнэнээ хэлсэний дараа нь чи түүнд татагдаад байвал уулзвал уулзаж байхгүй юу. Харин надад нуулгүй хэлж байгаагай гэлээ. Тэр ахиж уулзахгүй л гээд байлаа.

Тэгтэл надад хэлэлгүй 4 сар орчим уулзаж явсан байдаг юм байна. Баригдах болсон шалтгаан нь байнга мөнгөгүй байдаг болчихсон. Тэгээд цалин нь 2 хоноод дуусцан гэнэ. Утсаа алдлаа, тийм юм авлаа гээд л мөнгө авна. Тэгээд авсан юм нь нэг л сонин хямдхан шинжтэй.  Гоёж гангалаад өглөө унтамхай хүн аль эрт ажилдаа алга болоод өгнө. Тэгээд яахав баригдаад үнэнээ хэллээ. Хамгийн тэнэг нь дандаа үдийн цайнаар, эсвэл ажлаасаа чөлөө аваад буудалд ордог байсан гэнэ. Манай эхнэр яахав тансаглах дуртай болохоор үнэтэй буудалд ордог байж.

Миний дургүй хүрээд байгаа нь надад хэлээгүй, гэхдээ яаж ч хэлэхэв дээ. Хамгийн гол нь иймэрхүү хүн надад хань болж чадах уу. Би анхаарал тавихдаа муу ч ажлаа хийж байсан шүү дээ. Бас түүнийг гэрлүү нь хүүхэдтэйгээ явуулчихсан байгаа. Надаас байнга гуйгаад л хайртай уучил гээл бүтэн сар ийм хэрүүлтэй байна. Би нэг л итгэж чадахгүй болчихож. Одоо ч уулзаж байга байж болно ш дээ. Түүний намайг гуйгаад байгаа шалтгаан нь түүний ар гэрийн амьдрал тийм сайн биш, бас намайг сайн нөхөр болохоор алдахгүйг хичээдэгт байдаг юм шиг. Бас түүнд хайртай болохоор өрөвдөх юм аавийдаа намайг гуйгаад баж байгааг нь бодохоор. Намайг бүр ажлийн хэнээтэй тэнэг амьтан гэж битгий бодоорой. Би байдаг л нэг нөхөр. БИ ТҮҮНИЙГ УУЧЛАХ нь зөв үү хэрэггүй юу ийм хүмүүс яадаг бол.