ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өчигдөр МАН-ын дарга Миеэгомбын Энхболдтой уулзсан гэнэ. Монгол улсын харилцаа улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлаас эхлээд  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гээд яриагүй сэдэв, хөндөөгүй асуудал үлдээгүй ажээ.  Улмаар Монгол улсын эдийн засаг элгээрээ мөлхөж байгааг  элчин сайд хэлж ирэх сарын сүүлчээр Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад МАН-ын дарга М.Энхболдыг оролцохыг урьсан байна.

Уг нь тус чуулга уулзалтад  АН-ынхан  цуг ролцсон бол  илүү үр дүнтэй байж мэдэх юм.  Гэхдээ АН-ынхан муйхарладаг, юмны наад цаадхыг ойлгохдоо тааруу улсууд болохоор улс төрийн ууган хүчний  тэргүүнийг “юм ойлгодог” болохоор тус чуулга уулзалтад урьсан гэх “бор шувуу” нисээд л байгаа.  

2004 оноос Европын орнуудын хөрөнгө оруулах боломжийг сонирхуулан танилцуулж байгаа энэхүү форумд оролцсоноор Монгол Улсын түншлэлийн цар хүрээ өргөжих, эдийн засгийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэх болохоор Орос ах нар ийнхүү анхаарал хандуулж байгаад баярламаар ч юм шиг.  

АН-ынхан яда Орос ах нар шиг өөриймсөг хандмаар юм даа. Орос ах нараасаа суралцмаар...