БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн  ажлыг явуулж байна. Энэхүү замын ажилтай холбогдуулан 4 дүгээр сарын 29-ний 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас  11-р хорооллын уулзвар хооронд  болон  Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хаагаад байна. Тиймээс тухайн замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний зарим  чиглэлд өөрчлөлт орлоо.  

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ШУТИС-ийн уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах бол М:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна.   М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.  

Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээний М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б, чиглэлүүдийг  МУБИС-иас  хойш Бага тойруугийн замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар, М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.