Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагийн байдлаар 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрчээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлийн нийт халдвар 814 боллоо.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1643 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 1169 хүн буюу өвчтөнүүдийн 71,1 хувь эдгэрээд байна.