Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрт өнөөдөр өглөө 06.22 минутад үйлдвэрийн осол гарч, 22 настай иргэн А нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Холигч машиныг цэвэрлэж байх үед нь нэг ажилтан нь тухайн машины асаах товчийг дарснаар ийм золгүй явдал болжээ. Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөний улмаас ийм зүйл болсон гэдгийг эрчим хүчний салбарын Үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.