УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг өргөн барилаа.

Дэлхийн зах зээл, гадаад орчин тааламжтай байгаагүй ч уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчны зарим өөрчлөлт, холбогдох шийдвэрийг УИХ, Засгийн газар шуурхай гаргаж, бодлогоор дэмжиж ажилласны үр дүнд тус салбарын үйлдвэрлэл 2013 онд 20 хувиар өссөн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2013 онд 22 хувиар өсч, 6 сая төгрөг буюу 3.9 мянган ам.долларт хүрсэн байна.

Монгол Улс 2014 онд гадаад орчны эрсдлүүд байгаа хэдий ч 2014 онд аж үйлдвэрийн салбар 18 хувиар, үүнээс уул уурхайн салбар 25 хувиар, барилгын салбар 15 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 10 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. Аж үйлдвэрийн салбар, барилга угсралт бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 10 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Ингэснээр Монгол Улсын ДНБ 2014 онд 11.2 хувиар өсөхөөр байна.

ДНБ-ий 2015 оны зорилт, 2016-2017 оны хандлага Дэлхийн болон худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн төлөв байдал, дотоод орчны нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2015 онд хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалахыг зорьж байгааг танилцуулгад дурджээ