Эрүүл мэндийн яам болон ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс Цагаан сарын баярыг тохиолдуулаад 14 хоногийн хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлээд байна.

Энэхүү саналын дагуу УОК хуралдаж, 9 хоногийн хөл хорио тогтоох боломжтой гэж үзэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Учир нь хөл хориог олон хоног тогтоох нь аж, ахуй нэгж, байгууллагуудын цаашдын эдийн засгийн олон хүндрэл үүсч болзошгүйг харгалзан үзэж буй аж. Энэ асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.