Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо. Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулаад байна.

Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин, онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар