Сайн байна уу ? Би одоо 33 настай 2 хүүхэдтэй том нь 10 настай бага нь 9 сартай. Том хүүгийн минь аав цэргийн ангид ажилладаг уул нь суугаад 4 жил болсон л доо.

Энэ хугацаанд сайхан л байсан гэтэл заставт яв гээд л дарга нь томилоод л явуулдаг болсон тэндээ 3 жил айлд амьдраад байна гэсэн. Гэтэл тэр амьдардаг нэг ахлагчийнхаа авгайтай заваараад явж байсан байна л даа. Гэтэл нөхөр нь намайг элдвээр доромжлоод, авгайгаасаа салсан гэсэн нөхрөө татаж ав гэдэг байгаа. Тэрнээс хойш ганц ч удаа нөхөртэйгөө уулзаагүй тэр хүнийхээ 4 хүүхэд, авгайтай суусан л гэж байна лээ.

Бага хүүгийн минь аав болохоор хөдөөний залуу байдаг юм. Ээж нь хөдөө малтай болохоор ирж малаа хар гээд дуудсаар байгаад аваад явчихсан. Хуучин эхнэртэй, хүүхэдтэй байгаад салсан юм. Гэртээ очсон чинь хүүхэд эхнэр нь байн хөөгөөд байна гээд л байсан одоо болхоор утсаа ч авахгүй ирэхээ болиод байна.

Би тийм хүнд хэрэггүй хүн юм болов уу гэж бодоод байнга л хүүхдүүдээ хараад дотроо уйлж суудаг.  Уул нь ажлаа хийж байвал хүүхдүүдээ тэжээнэ биздээ гэж бодох юмаа гэтэл хүүхэд харах ч хүн байхгүй. Над шиг битгий ингэж гэнэн байгаарай л гэж хэлмээр байна даа