Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байр 10 дугаар давхрын цонхоор хүн унасан тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 22:24 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 3 км замыг туулан 22:30 цагт очиход тус байрны иргэн Д /23 настай, эмэгтэй/ 10 дугаар давхар дахь гэрийнхээ цонхоор унаж 6 дугаар давхрын өргөтгөлийн дээвэр дээр хөлөөрөө цөмөрч зоогдсон байсныг гаргаж, нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.