Онцгой байдлын зэргийг өнгөөр ялган, иргэд ойлгоход илүү хялбар үг хэллэг ашиглана гэв.

ХӨЛ ХОРИОНЫ ТҮВШИНГ 4 ӨНГӨӨР ИЛЭРХИЙЛНЭ

Иргэдээс авсан ярилцлагаар УОК-ын шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн. Тиймээс цаашдаа 4 өнгөөр түвшинг ангилна. Аймаг, орон нутаг, хороолол, дүүргүүдэд дараах өнгийн тэмдэглэгээг хийнэ гэсэн үг. 

Ногоон өнгөбуюу 1-р зэрэг ногоон бүс: Сануулга өгч,  мэдээлэх үе. Өвчний тархалтыг хумин тогтоосон.  Ногоон бүс буюу халдваргүй газрууд гэсэн үг. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй.

Шар өнгө буюу 2-р зэрэг. АНХААРУУЛАХ. Өдөр тутмын бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалтыг зогсоож байгаа ч олон нийтийн дунд тархах эрсдэлтэй. Өдөр тутмын бэлэн байдал буюу анхааруулах өнгө. Өрхийн гишүүдийн дундах халдварын тоо өсөж байгаа. Нэг эсвэл түүнээс олон хоорондоо хамааралгүй халдвар, кластер бүртгэгдсэн. 

Улбар шарөнгө буюу 3-р зэрэг: ХАТУУ АНХААРУУЛГА. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг. Нийгмийн бүлэг тодорхой хүрээлэлд халдвар тархсан. Хэд хэдэн кластерт халдвар бүртгэгдсэн. 

Улаан өнгө буюу 4-р зэрэг: ШААРДАХ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалт маш хурдтай үргэлжилж байгаа, халдвар бүх нийтийг хамарч, газар авсан. 

2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 4-р зэрэгт шилжиж байна гэсэн үг. 

Хэвлэл мэдээллийн хувьд төрөөс нэг хүнээр дамжиж мэдээлэл гарна. Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтарч ажиллана. Emongol цонхонд өдөр тутмын халдварын мэдэлээлэл гарна.

Шар болон ногоон өнгөд шилжвэл Нийслэл болон аймгийн онцгой комисс хэсэгчилсэн зохион байгуулалтыг хийнэ.

Улаан өнгөнд шилжсэн тохиолдолд удирдлага Шадар сайдад 100 хувь шилжинэ.