Сайд дарга нарыг давхар дээлээ тайлна, тайлахгүй гэлцэж байх хооронд бараа, бүтээгдэхүүний үнэ болоод хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар  хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар өссөн байна. Тодруулбал,

Махны дундаж үнэ л гэхэд дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, үхрийн цул мах 7.0 хувь, адууны мах 3.8 хувь, үхрийн ястай мах 2.2 хувь, ямааны мах 1.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос үхрийн ястай махны үнэ 4.6 хувь, хонины ястай мах 4.0 хувь, ямааны мах 3.9 хувь,  адууны мах 3.7 хувь, үхрийн цул махны үнэ  1.6 хувиар өсчээ.

Мөн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7865 төгрөг, үхрийн /ястай/ мах 8610 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ: дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.9 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.4 хувиар буурч, дээд зээргийн савласан гурил өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос 0.4 хувиар   өссөн байна. 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.2 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 5.0 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.5 хувиар өсчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ:дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх  сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан бол элсэн чихэр өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 4-р сарын 30-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад сонгиноны үнэ 0.4 хувь, луувангийн үнэ 3.7 хувиар буурч, төмсний үнэ 0.5 хувь, байцааны үнэ 3.9 хувь,   манжингийн үнэ 2.5 хувиар өссөн байна.   Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ өөрчлөлтгүй, байцаа, лууван, сонгиноны үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 0.3 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 4-р сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 26.6 хувиар өсч, задгай сүүний үнэ 2.3 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүү 0.4 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Дээрхээс харахад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлагаар хэрэгжиж эхэлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" үнэ тогтворжуулах "биш" үнийн "хөөрөгдөл"-д хүргээд буйг харж болох нээ.

Х.Даваа