Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулж байгаа юм. 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэж эхэлсэн.

Бүртгэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нэг зэрэг эхэлсэн нь нэг хүүхдийг  олон сургуульд зэрэг бүртгүүлснээс үүдэж  сургуулиудын хүүхдийн тоог бодитой   тогтоох,  анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэгт үүсдэг хүндрэлийг  арилгах зорилготой юм.

Мөн  ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон.
 
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
  1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар
  3. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ.

Элсэлтийн бүртгэл энэ сарын 16-ны өдөр дуусах юм. Эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдээ заавал дагуулж очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой.