Сайн байцгаана уу? Та бүхнээс зөвлөгөө авах гээд энэ захиаг бичлээ.  Би нөхөртэй, хоёр хүүхэдтэй.  Нөхөр маань хувийн бизнестэй болохоор би  өөрийгөө хөгжүүлж, нөхөртөө чимэг болохоос өөр хийх ажилгүй гэж хэлж болно.

Мөнгө төгрөг, орон сууцны асуудалгүй.  Гэрлээд найман жил болж байгаа. Гэхдээ нөхөр бид хоёр  16 насны зөрүүтэй болохоор  ойлголцохгүй  тохиолдол  их гарна. Заримдаа намайг өөр залуустай сээтгнэлээ гэж хардаж зоддог . Зодох бүрт нь салъя гэж боддог ч надаас уучлалт гуйж, хэзээ ч салахгүй гэдэг.   Намайг гомдоох, зодох бүрт нь надад өөр хүнтэй явж үзэх,  хариугаа авчихмаар юм шиг  сэдэл төрөх боллоо.

Өөр хүнтэй унтаж хариугаа авмаар ч юм шиг, нөхрийнхөө тавьдаггүй хайр халамжийг   нууц амрагтай болж авмаар ч юм шиг санагдах боллоо.

Мэдээж нөхөртөө мэдэгдэлгүйгээр  нэг бус удаа араар нь тавьсан л даа.  Гэхдээ асуудалгүй нууц амрагтай болох уу байх уу? гэдэгт эргэлзээд байна.