Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 44,018 хүний сорьцод шинжилгээ хийхэд 52 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,638 боллоо.

Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ. 24 хүний 15 нь анхны шинжилгээгээр, есөн хүн 9 нь хавьтлын шинжилгээгээр илэрлээ.