Уг нь би энэ бичвэрийг бичнэ гэж бодоогүй юм. Гэтэл сүлжээнд жиргээгээр болсон нэг маргааны улмаас арга буюу бичиж байна. Учир нь ийм тэнэг явдал маш олон тохиолдож байгаа. Тэгээд ч би бичнэ гэж амласан юм…

Би Рио Тинто-гийн, ялангуяа ОТ-н талаар мэдээ, мэдээллийг байнга сахиж байдаг хүн. Энэ бол судлаачийн үүрэг юм. Тарвага сахиж байгаа анчин шиг л тэвчээртэй сахина шүү дээ…

Гэтэл саяхан Рио Тинто-гийн 2020 оны тайлан гарч, ашгаа хуваарилж байгаа мэдээ дэлхийн том том сайтуудад гарах нь тэр. Үүнийг анзаарахгүй бол судлаач гэж байсны хэрэг юун…

 

Тэр мэдээ дараах агуулгатай:

 

Рио Тинто 148 жилийн түүхэндээ байгаагүй хамгийн их ашгийг хуваарилав. Рио Тинтогийн шинэ захирал ирэх жилийг “туйлшралын жил” байх болно гэв. Ингээд Рио Тинто хувь нийлүүлэгч нартаа 9 млрд $-ыг бэлнээр, түүний дотор 6,5 млрд $ эцсийн ногдол ашиг (дивидент) хуваарилжээ.

Миний “дэлхийн бүх сайтууд” гэж нэрлэсэн маань санамсаргүй явдал биш л дээ.

 

Тухайлбал:

 

https://finance.yahoo.com/news/rio-tinto-announces-biggest-dividend-ever-as-it-looks-to-tackle-climate-change-112319485.html 

https://www.smh.com.au/business/companies/rio-tinto-vows-to-act-on-emissions-after-doling-out-record-dividend-20210217-p573a5.html

https://www.marketwatch.com/story/rio-tinto-pays-out-biggest-dividend-in-its-148-year-history-11613564629

https://www.nsenergybusiness.com/news/company-news/mining-dividends-2020/

mining.com бүр тодорхой өгүүлжээ.

Цааш нь хэд л бол хэдэн сайтын хаяг дурдаж болох боловч энэ хэд хангалттай гэж бодож байна.  

Тэд цааш нь энэ мэдээгээ тодруулж: “2020 онд төмрийн хүдрийн зах зээлийн үнэ 85% өсөж, 9 жилийн дээд амжилтыг эвдсэн ба 1 тонн нь 175 $ болсон”- той холбон тайлбарлажээ.

 

Рио-гийн шинэ захирал Якоб Стаушолм: “Рио Тинто”-гийн суурь ашиг 2020 онд 20%-иар өсөж, 12, 4 млрд $ болсон” гэж мэдэгджээ.

 

Ийм “арвин баялаг” мэдээлэл авсан судлаач хүн Рио-гийн ашгийн тухай товч мэдээллийг жиргэж орхив. Гэтэл хэрэг биш болоод явчихав. Би “гэмт хэрэг” хийчихсэн болж таарлаа…

Гэтэл жиргээнд Сэржхорол Гантогтох гэсэн “баатарлаг” баагий гарч ирэв. Эхлээд нөгөөх улиг болсон сурвалжаа нэхэж байна. Надаас сурвалж нэхсэн 1000 баагийгаас 1 ш хүн түүнийгээ уншвал их юм гэдгийг би сайн мэднэ л дээ…

Нөгөө талаас дэлхийгээр нэг байгаа юмыг сурвалж гэж өгөх хэцүү. Тэр баагийнуудад нэг сурвалж өгвөл “үхсэн хойноо, ганцхан сурвалж л байна”, эсвэл “наадах чинь нэр хүндгүй сурвалж байна” гэж хуцна. Хэрэв олон сурвалж өгвөл: “ядаргаатай байна”, “энийгээ товчилж өг” гэж хуцна…

Сүүлдээ баагийнууд бүр даварч: “чи эхлээд сурвалжаа надад өгөөдөх, тэгвэл би чамтай хэрэлдэе” гэх болов.

Надтай хэрэлдэхийн тулд надаас сурвалж авах гэвэл ёстой хуц…Тийм баагийнууд “тархи угааж байна” гэж голдуу орилдог юм. Угаая ч гэсэн тархи байхгүй юмтай чинь би юугаа ярихав ?!  

Нөгөө баагий Сэржхорол Гантогтох надад Рио-гийн 2018 оны тайлангийн “өөдөс” гар утаснаасаа үзүүлж байх юм. Больдоо, би 2020 оны тайлан ярьж байхад мань баагий 2019 оны тайлан ярих нь утгагүй…

“Чи ахиад цааш нь ух” гэж хэлээд тавьчихлаа. Өөдөөс Рио-гийн 2020 оны тайлангийн нүүр хуудас үзүүлж байна. Би болон уншигчид “нүүр хуудас” үзэх гэж байгаа биш л дээ. Тэд тодорхой тоо хүлээж байгаа…

Ингээд жиргээний хэрүүл үргэлжлэв. Баагий салах шинж алга. Ямар ч тоо хэлэхгүй атлаа намайг “худал шаасан” гэх нь үнэн ядаргаатай. Сүүлдээ надаас “худлаа хэлсний учир уучлал гуй” гэж шаардав. Ингээд би арга буюу үүнийг бичиж байгаа юм. Нэг ёсны тайлбар юм даа…

Сүүлдээ би архиваа шалгаж үзэв. Миний архивт уул уурхай, Рио Тинто, ОТ-н талаар нийтлэл бичсэн, ярилцлага өгсөн хүмүүсийн нэрс бүрэн буй. Лав л Сэржхорол Гантогтох гэж хүний бараа сураг ч алга. Байхгүй нь мэдээж хэрэг…

 

Олон хүн надад “наад тэнэгээ орхичих” гэдэг юм. Үнэндээ бол монголын тэнэг лаларуудын нармай руу нь шууд шаахгүй бол тэд чинь толгой дээр бааж шээдэг юм. Мөн тэдний “хорлон сүйтгэх чадвар” дээд зэргээр хөгжсөн байдаг.

 

Намайг хэрэлдэх дуртай болоод ганц тэнэг лалартай хэрэлдээд байна гэж ойлгож болохгүй л дээ. Сүүлийн үед ийм лаларын баагийнууд нетээр пиг дүүрэв. Яагаад ? Сү туучийн хэрэг мандсанаас хойш бүр ч олшров…

Тэд байнга баримт нотолгоо, эх сурвалж нэхэж, илт тодорхой шүүхийн баримтыг баримтыг “нотлогдоогүй” гэж орилох ганцхан аргатай. Харин өөрсдөө болохоор ганц ч “нотлох баримт” үзүүлэхгүй. Учир нь тэд тэгж чадахгүй. Яагаад гэвэл тэдэнд ямар баримт байхгүй.  

Шүүхийн процесс явж байгаа учраас “нотлогдоогүй” нь харьцангуй үнэн. Гэвч нотлогдох нь гарцаагүй. Учир нь шүүх дээр цугларсан баримтууд бол нэн тодорхой эд мөрийн баримт, нотолгоон дээр үндэслэсэн юм.

Монгол Улс, монголын ард түмний баялагтай холбоотой, хүн бүхний сэтгэлийг зовоосон шүүх хурал олон улсад болж байхад нүдэн балай, чихэн дүлий суух эрх судлаач, шударга сэтгүүлчдэд байхгүй.

Ийм учраас хэнд ч хэрэггүй, бүр цаанаасаа новширсон шинжтэй, явган хэрүүл хийж цаг нөхцөөх хэрэггүй л дээ…             

 

Ингээд би “сурвалж нэхдэг” баагийнуудад дараах зүйлийг сануулж байна:

 

1.Би цаг ямагт найдвартай, нэр хүндтэй том сурвалжаас мэдээллээ авч нийгмийн сүлжээнд тавьдаг.

2.Хэрэв мэдээлэл жиргээний хэмжээнд багтвал би боломжийн хэрээр сурвалжаа тавина. Хэрэв багтахгүй бол би сурвалж өгөхгүй, тэгэх ч албагүй.

3.Миний жиргэсэн мэдээллийг шалгахыг хүсвэл өгсөн мэдээллийг дуртай хэлээрээ орчуулж, хайлт хийгээд өөрсдөө шалгаж сур. Та нар чинь бүгдээрээ шахам англи хэлтэй гэж онгирдог биз дээ…

4.Ганцхан удаа хайлт хийхэд бэв бэлэн гараад ирдэг мэдээлэл гэж хорвоод байхгүй. Нүүр хуудас үзүүлчихээд мэдээлэл гэж солиорохоо боль.    

5.Надад ямар нэг тоо, мэдээ “зохиох”, “нэмэх хасах”, “засах” ямар ч шаардлага байхгүй.

6.Өөрсдөө хэрэгтэй мэдээллээ бие дааж олоод түүнээсээ олон түмэнтэйгээ хуваалцаж сур…

7.Та нар мэдээлэл өгч чадахгүй бол би өгөх л болно. Харин миний ажилд бүү саад бол…

 “Цээжнийхээ бан”-гаар олон юм хуцахаа боль…

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

 

2021 оны 02 дугаар сарын 20

 

Эх сурвалж: ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?