А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгуулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, Ерөнхийлөгчид хандан албан бичиг илгээжээ.

Албан бичигт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн байна.  Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.