БНХАУ-ын "Синофарм" компаний вакциныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан нар өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийлгэсэн билээ.

Энэ тухай С.Амарсайхан : "БНХАУ-ын Синофарм вакциныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт очиж хийлгэлээ.

 

Уг нь Астразеника, Спутник байсан ч Синофарм харшил бага өгдөг гэхээр нь зүүн мөрөндөө тариуллаа.

 

Одоогоор ямар нэгэн сөрөг урвал үзүүлээгүй, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг улайсан,өөр шинж тэмдэг илрээгүй байна. 

Эмчийн зөвлөснөөр тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг анхааруулсан.

Нэгдүгээр тунг хийлгээд дархлаа тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлаа тогтоно. " гэжээ.

BBC агентлаг зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд ч өмнө нь Хятадын "CoronaVac" вакцин сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хамгийн бага хэмээн бичиж байсан юм.