МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны байрыг битүүмжилж, хөл хорио тогтоожээ. Тодруулбал, тус барилгын бүх хаалгыг хааж тууз татаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосныг харахад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бололтой.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний байдлаар МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордон төв хаалга болон авто зогсоолын хэсгийг битүүмжилж, автомашинуудыг гарган орох, гарах хаалганд тууз татсан байгаа юм. 

Сүүлийн үед үүсээд байгаа халдварын томоохон голомт болох УДЭТ-тай холбоотой 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдэгдсэн. Харин зарим иргэдийн зүгээс УДЭТ-ийн халдвартай иргэн МАН-ын 100 жилийн ойд оролцсон байх магадлалтай. Учир нь тухайн театрын нэр бүхий жүжигчид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд болж өнгөрсөн МАН-ын 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтод оролцсон гэсэн мэдээлэл байгаа юм.