Төв аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг /2020.03.14/ хүртэл хугацаанд 16 хүн халдвараар өвчилжээ.

Халдвар авсан иргэдийн ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн хувьд аймгийн төвийн иргэд учир Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ"- арга хэмжээг зохион байгууж, ойрын хавьтлыг илрүүлж бүрэн хөл хорио тогтоосон талаар Аймгийн онцгой комисс мэдээллээ.
Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг, орон нутаг руу дамжин явдаг учраас аймгийн төвд pcr шинжилгээний лаборатори байгуулах, вакцинжуулалтын ажлыг даруй эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Шадар сайдад уламжиллаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  С.Амарсайхан Төв аймагт ажиллаж,  цар тахлын үeд аймаг орон нутгийн Онцгой комиссоос  хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгажээ.