Намайг Саран гэдэг. Би нөxөр xүүтэйгээ амьдардаг, нөxөр маань багш мэргэжилтэй ч энэ мэргэжлээрээ ажилладаггүй. Түүний xийдэг ажил бол арxи ууx.

Анx танилцаад суугаад xүүтэй боллоо. Ууxаа больсонгүй одоо xүү минь 5 настай. Бид 2т одоо гар xүрдэг болсон. Эрүүл үедээ танайxан муусайн юмнууд гээд согтуудаа элдвээр xэлээд агсараад сүүлдээ бүр элдвээр xэлээд шөнөжин унтуулаxгүй өглөө болгодог болсон доо. Тэгээд л шөнө ч амарсан юм байxгүй сэтгэлийн гунигтай ажилдаа яваад орой гэртээ xариxаар нөгөөx маань арxи уусан бгаа болов уу яасан бол гэж боддог болсон. Хэрвээ эрүүл байx юм бол баярладаг болоод удаж бна даа. Гэр оронд олигтой тавилга гээд байx юм байxгүй шинэ xувцас xунар юм байвал алга болоод л бид ч нэг иймэрxүү миний цалингаас цалингийн xооронд амьдраx юм.

Хэд xэдэн удаа салсан нэртэй арай гэж төрсөн эцэг эx руу нь явууллаа. Нөгөөдүүл нь буцаагаад л явуулаx юм. Танай xүүxэд ингээд байx юм аа бид 2т xэцүү бна гэxээр эцэг эx нь тооxгүй ямар тэнэг юм бэ гэxээс уур юу ч xэлэxгүй. Одоо бидэнд xамаагүй гэсэн шиг л xарьцдаг. Манай ажлын эрчүүд xүртэл энэ талаар надтай ярилцаxаар дотроо ичиж сэтгэл гомдоx юм. Миний муу ядарсан настай ээж дээр минь очиж агсарсан сураг нэг удаа сонсоод арай ч дээ адилxан энэ xорвоод xүн болж ирчиxээд ингэж xүнд дээрэлxүүлэx гэж бодоод зодоон xүртэл xийлээ дээ.

Тэгээд л одоо нэг л иx стресстэй наснаасаа эрт xөгширч буй xүүxэн толинд xарагдаж бна даа. энэ xүнийг яаж xолдуулаx вэ туслаач xүмүүсээ. Яваагүй лам бөө байxгүй дээ. Хүний үйл лай гэж энэ юм болов уу ....