Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.08-11-ний өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүн амиа алджээ. 

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2021.03.15-ны өдөр  13.00 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Хөгжим драмын хойд зам /аймгийн төвд/ асфальтан замд Howo маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг хохироожээ. 

 Иймд жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.