Шадар сайд С.Амарсайхан УОК-ын өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ хөдөө орон нутаг руу явах томилолтуудыг бүрэн хориглож байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр "Хөдөө орон нутаг руу томилолт нэртэйгээр явж байгаа үзэгдэл гарч байна. Үүнийг дагаад олон ч эрсдэл бий болж буй. Тиймээс томилолт болон өөр янз бүрийн шалтгаанаар хөдөө орон нутаг руу явах бүхий л асуудлыг тодорхой хугацаанд бүрэн хориглож байна.

Ингэж бид бид ногоон бүсэд халдвар эрчимтэй тархах эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.