Монгол Улсын  гал голомт мөнхөд оршихуйн учир нь,  эх орны ирээдүй болсон оюунлаг залуусаас эхтэй. Ийм  учраас боловсролыг дэмжигч  Голомт банк  Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-ыг санаачилсан бөгөөд 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Оюуны ундарга болсон оюутан залуусынхаа боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх,  харилцан суралцах,  туршлага солилцох, ирээдүйн сурах үйл хэрэгт нь урам өгөх, дэмжлэг үзүүлэх зорилготой “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-д банк санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан залуус түлхүү хамрагддаг  бөгөөд жил бүр өөрийн гэсэн онцлогтой явагддаг. 

Эдүгээ “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-д оролцохоор МУИС, Мандах бүртгэл, ШУТИС, СЭЗДС  гээд нийт 10 их дээд сургуулийн шилдэг оюутнууд материалаа ирүүлжээ. Сэдвийн хувьд өнгөрсөн жилүүдэд мэдээллийн технологийн чиглэлийг түлхүү баримталдаг байсан бол, энэ жил хөрөнгө оруулалт, эрсдэл, банкны хөгжил гэсэн өргөн  сэдвийн хүрээнд оюутнууд  илтгэлээ боловсруулсан байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь шагналын сан өссөн, сэдвийн хувьд тодорхой  нэг хүрээнд  баригдаагүй, сонгон шалгаруулалтын үе шат нэмэгдсэнээрээ онцлогтой болж байгаа юм. 

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн материалыг 2014/04/28-ны өдөр хүртэл хүлээн авсан бөгөөд  сүүлийн шатны шалгаруулалт  2014 оны 5-р сарын 8-нд болно.

Голомт банкны “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-д оролцогч оюутан залуустаа амжилт  хүсье!

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь ирээдүйн сайн сайхан, Монгол орны хөгжлийн түүчээ болсон боловсролын салбарт хийх бодит хөрөнгө оруулалтаа жилээс жилд нэмэгдүүлж, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцаж буй оюутан залуусыг дэмжих “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” болон Голомт банкинд банк санхүү, мэдээллийн технологи, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн дадлага хийх боломжийг олгодог “Судлаач оюутан” зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.