УОК өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр PCR шинжилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "72 цагийн PCR шинжилгээг хүмүүс их асууж байгаа. Орон нутаг руу халдвар тархаад байгаагийн нэг шалтгаан нь магадгүй PCR шинжилгээ хийлгэчихээд 72 цаг халдвар авахгүй юм шиг буруу ойлголтоос болсон болов уу. Уг шинжилгээг хийлгэсэн л бол иргэдийн дунд хий хоосон тайвшрал үүсэж байна.

Мөн вакцин тариулсан бол халдвар тараахгүй, дамжуулагч болохгүй гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ барина гэсэн зөвлөмжийг ДЭМБ өгч байгаа.

PCR шинжилгээ хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтална. Тус шинжилгээг ямар шаардлагатай тохиолдлуудад хийх вэ гэдгийг бид ярилцана. Шийдвэр гаргаад та бүхэнд мэдээлнэ" гэв.