"Гоёл-2009" наадмын топ модель Ч.Уранбилэгийг үзэгчид МУГЖ Т.Ариунаагийн "Харамсал, харуусал" гэх дууны клипэнд тоглож байснаар нь  сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг болох түүнийг тус клипэнд хамт тоглож байсан залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой байсныг загварынхан нь ярьдаг.

Харин түүнээс өөр эр хүнтэй төдийлөн нэр холбогдож яваагүй “цэвэр” топ маань харин үүний дараа нэр холбогдсон эр бол "Саусгоби сэндс" компанийн ерөнхий захирал Александр Молино гэх австрали эр. Гэсэн ч энэ яриаг өдийг хүртэл баттай болоогүй л байгаа.

Өмнөд Солонгосийн шилдэг жүжигчин монголчуудын сайн мэдэх Ким Инхагийн дүрээр олны танил болсон эрхэмтэй топ Уранбилэг сайн найзууд гэх яриа бас багагүй гарсан билээ. Харин түүний талаар хамгийн сүүлд гарсан мэдээ бол Өмнөд Солонгос руу гоо сайхны мэс засалд орохоор явсан гэх яриа юм.
Ямартаа ч хувийн барилгын компанитай багагүй сүйхээтэй эршүүдийн зантай миссийн зарим нэг фото зургийг сонирхоно уу.