ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 11876 хүнээс шинжилгээ авахад 486 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол  9327 болсон. 

Нийт 1713 хүн эмчлүүлж байгаагаас 8 хүний биеийн байдал маш хүнд байна.

Мөн харамсалтай мэдээ дуулгах нь. Өнгөрсөн хоногт 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй хоёр өвчтөн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 11876 сорьцонд шинжилгээ хийхэд 486 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9327 боллоо.

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5216 болсон сайхан мэдээтэй байна. Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоодын халдвар байна. Ингээд нийт дотоодын халдварын тоо 8788 болж байна. Хоёр нь эмнэлгээс шалтгаалах  халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод шинээр 391 тохиолдол батлагдаж, нийслэлийн өвчлөл 7657 боллоо. Харин аймаг орон нутагт сүүлийн 24 цагт 93 шинэ тохиолдол батлагдлаа.