Сайн байна уу. Энэ сайтын зөвлөгөө буланг уншдаг. Өөрт тохиолдоод байгаа зүлйэ бичихээр шийдлээ. Би монголын нэр бүхий томоохон байгууллагад ажилладаг.

Эр хүнтэй үерхэхгүй явж байгаад 1 залуутай танилцаж байсан юм. Харин тэр залуу өмнө нь гэр бүлтэй байсныг нэг их удалгүй мэдсэн хөөрхөн охинтой байсан тул тэр хүүхдийг өнчрүүлэхийг хүсээгүй түүнийг мартахаар шийдсэн тэгээд л салсан даа. Харин 3 жилийн өмнө 1 залуутай найз маань танилцуулсан. Tүүнээс хойш уулздаг болоод жирэмсэн болсон одоо 2 хүүхэдтэй.  Tэр залуу их уух дуртай тэгээд хүүхэнтэй орооцолдох асуудал мэр сэр гардаг. Одоо би 2 хүүхдээ хараад ажлаа түр хийгээгүй байгаа бид 2 тусдаа гараагүй. Байр аваад тусдаа гарья гэхээр уурладаг. Салья гээд өөрийнхөө аав ээж дээр аваад ирснээс хойш нэг ч ирээгүй байна. Би одоо яах вэ? надад чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна