Өчигдөр улсын хэмжээнд 17,537 хүний сорьцод шинжилгээ хийхэд 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 9,598 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарав.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5,379 хүн эдгэрээд байгаа юм.