Монгол Улсын судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэж чадах, дэлхийд өрсөлдөх, оюуны элитүүд-эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргадаг билээ.

Тус сургуулийг 10 мянга гаруй (250 гаруй доктор Ph.D ) Монгол Улсын болон гадаадын иргэд суралцан төгсөж, нийгмийн бүхий л салбарт манлайлан ажиллаж байна.

МУЭИС-ийг төгссөн 30 гаруй эрдэмтэд орчин үеийн байгууллага судлалын чиглэлээр туурвисан “Байгууллага судлал” Онол ~ Үзэл баримтлал цуврал I боть номоо гарган уншигчдийн хүртээл болж эхэллээ.

 

Уг бүтээл нь байгууллагын хөгжлийн орчин үеийн онол, үзэл баримтлал, чиг хандлага, байгууллагын менежмент, байгууллагын соёл, ногоон хөгжил, чанарын болон байгууллагын менежмент , бүтэц зохион байгуулалт, чанарын болон хяналтын менежмент, санхүү, байгууллагын төрөл зэрэг агуулгыг багтаасан гэдгээ зохиогчид онцлов.