Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Тиймээс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.
burtgel.gov.mn сайтаар орж шалгахыг зөвлөлөө. Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой аж.
Харин гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 2021 оны тавдугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлэх юм байна.