С.Баяр, С.Оюун: Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэнд бид маш их харамсдаг
2021/04/19
Мэдэгдэл
Монгол Улсын засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй.
Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй.
Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ.
Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна.
Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм.
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил биднийг дэмжиж хамт байсан ард түмэндээ талархаж байна.
Санжаасүрэнгийн Баяраа, Санжаасүрэнгийн Оюун
2021 оны 4-р сарын 20
Бат · 2021/04/23
Би хэрэг гарах үед хот орж ирээд маргааш нь сэргийлэх дуудаж шинжилгээ өгч билээ аман зурагыг харсан чинь надтай төстөй ч юм шиг тэр үед л энэ хэрэг нэг иймэрхүү юм болно гэж бодож билээ гэхдээ би талийгаачийг харсан ч бишдээ
olz[[ · 2021/04/22
zob
TEMERCHEDER! · 2021/04/20
ene hereg zailsgyi ilreh ni damjiggyi ee!!!yynd gagchhyy ylas tor orsonooos l ydaasiraltai baigaa ni ilt ee!!Sanjaasyrengiin Zorig agsaniihaa gegeen dyriig setgeldee teej ter saihan yhaalag er Zorigiinhoo ard tymen bidniihee telee gesen setgeliin ilerhiileliig menhed teej yabah bolno!!!Zorig bol ard tymenii hyy ynench sydraga byhentei temzej ehneesee tor ylasiin alband dyrlaagyi zebhen Mongoliin ard tymenii eneegiin gytamsigt baidalaas gargaj eereer setgej eerchleltiin haraazai baisan yum daa!!!Hairan saihan Zorig mini!!!!Ardchilsan nam bol yynd 100%byryytai!Tednii yaria hyyrmag yildelyyd ni bygd ard tymenii nyd chih tolind ilerhii bolj ardchilal hyychin zyil bolon hybirch ynenees hazaisand tyiliin ikhe haramsaj baina.Zorigiin mini menhiin syns ibeeh boltygai!!!!