Та зуны амралтаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл та манай  “Шанхай дахь Монгол иргэдийн нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг Хятад хэлний зуны вакум сургалтанд хамрагдаарай. Хятад хэлний эрин үе болоод байгаа энэ үед  Дэлхийн эдийн засаг хөгжлийн төв болсон алдарт Шанхай хотоор аялангаа орчинд нь Хятад хэл сурах, хэлний мэдлэгээ сайжруулах гайхалтай боломжийг бүх насны хүмүүст зөвхөн Манай төв олгож байна.

Та манай сургалтад хамрагдсанаар нэг сарын хугацаанд  хятад хэлийг эрчимжүүлсэн програмын дагуу олон жилийн туршлагатай Хятад болон Монгол  багш нараар хүрээлүүлэн сурахын зэрэгцээ Шанхай хот дахь их дээд сургуультай танилцан цаашид Шанхай хотын дээд сургуульд тэтгэлэгээр сурах  гүүрийг тань нээж өгөх болно.

Бид сургалтанд  хамрагдсан оюутнуудаа чөлөөт цагаар нь  Шанхай хотын үзэсгэлэнт газруудаар аялуулдаг уламжлалтай. Дэлхийд алдартай усан парк, аквариуман доторх амьтны хүрээлэн, дэлхийн эдийн засгийн төв цамхаг, дэлхийн долоон гайхамшгийн нэг сувдан цамхаг, 100 давхрын өндрөөс Шанхай хотыг тольдох гээд л олон олон нүд бүлтийлгэм адал явдал таныг хүлээж байгаа шүү.

Шанхай дахь  албан ёсны  ганц төв  болох Хятад хэлний сургалт нь дөрөв дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба манай сургалтанд хамрагдсан оюутнууд 100 хувийн сэтгэл ханамжтайгаар сургалтаа дуусгадаг гэдгийг хэлмээр байна.

Зардал мөнгөний хувьд бид хамгийн боломжийн доод жишгийг санал болгосон байгаа. Үүнд оюутнуудын нэг талын зардал болон тав тухтай амьдрах байр, тохилог сургалтын орчин, сурах бичиг, өдрийн нэг хоол гээд бүгд нийлээд ердөө 6800 юаны төлбөртэй.

Сургалтын бүртгэл 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сар хүртэл үргэлжилэн эхний ээлж маань 6 сарын 7-нд Шанхай хотын зүг эрдмийн жолоогоо залах тул та яараарай. Элсэгчдийн тоо хязгаартай шүү оюутнуудаа!

Ингээд зуны амралтаараа Шанхай хотод Суралцангаа аялах гайхалтай адал явдал та бүгдийг хүлээж байна залуусаа.