IMG_6393(1)
 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Оюуны Өмчийн Газар хамтран Дэлхийн Оюуны Өмчийн өдрийг тохиолдуулан “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНД-2013” ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, үндэсний шилдэг брэндээр шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон түмэнд таниулан сурталчлах, нөгөө талаар хэрэглэгчдийн дунд үндэсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж занших, барааны тэмдгээр дамжуулан чанартай бараа, бүтээгдэхүүнийг маркетинг болон сурталчилгааны аргаар дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хэрэглэгчдэд хүргэхэд түлхэц өгөх хэлбэрээр бизнес эрхлэгчдийг дэмжих, урамшуулахад чиглэж байгаа юм.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь шалгаруулалтанд органик буюу эко бүтээгдэхүүнүүдийг онцолжээ. Нийтдээ 14 номинацийг тодруулсан бөгөөд “Тэсо” корпорацийн “Милко” салбар компаний “Зөв” аарцны ундаа шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн брэндээр тодорч шагналаа гардан авлаа.

tesologo

“Зөв” аарцны ундаа нь Монгол орны унаганхөрсөнд ургасан шимт өвсөөр идээшсэн эрдэнэт малын сүүгээр,эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчинд ардын уламжлалт арга технологиорхүний эрүүл мэнд, бие физиологид онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг үнэлж уг шагналыг өгсөн байна.

Милко үйлдвэр нь “Зөв” аарцны ундаанаас гадна “Милко” тослог сүү, “Түмний” сүү, Чацарганатай “Зөв” аарцны ундаа, “100” чацаргана болон нэрсний ундаа зэрэг олон нэр төрлийн чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг билээ. “Энэхүү шагнал нь Монгол хүний эрүүл аж амьдралын төлөөхбид бүхнийхүчин зүтгэл,үндэсний брэнд бий болгох үйлсэд маань үлэмж хэмжээний хүч нэмсэнүйл явдал боллоо” хэмээн “Тэсо” корпорацийн дэд захирал Л.Буянтогтох онцлон ярьсан юм. Энэ дашрамд “Тэсо” корпорацийн хамт олонд үндэснийхээ брэндийг дэлхий дахинд таниулах их үйлст нь амжилт хүсч хэрэглэгчдийнхээ өмнөөс дахин баяр хүргэж байна.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!