2014 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шууурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 4-6 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.